Саарал усыг хотын усалгаанд ашиглаж эхэллээ

Нийслэлийн цэвэр усны нөөц багасч, аюулын харанга дэлдээд буй мэргэжилтнүүд сануулсаар буй. Тиймдээ ч ундны хэрэгцээнээс бусад тохиолдолд саарал ус ашиглахыг санал болгодог. Харин “Хот тохижилтын газар” эл саналыг ажил болгон хэрэгжүүлж, нийслэлийн ногоон байгууламжийг услахад саарал усыг усалгаандаа ашиглаж эхэлжээ.

Тус байгууллага өдөрт ногоон байгууламжийг услахад 700 тонн ус зарцуулдаг бөгөөд одоогоор АПУ, М-Си-Эс Кока Кола компанитай гэрээ байгуулан ус, ундааны үйлдвэрээс гарч буй усыг усалгаандаа хэрэглэж байгаа аж. Цаашид ч хамтран ажиллах байгууллагын тоог нэмэх хүсэлтэй байгаа гэнэ.


ЭХ ҮҮСВЭРMongolia Today News
Хуваалцах

Сэтгэгдэл байхгүй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ