Хүүхдийн тоглоомноос хар тугалга болон хүнцэл илэрлээ

Монголын Байгаль Орчин Аюулгүй Байдлын Төв ТББ хүүхдийн модон тоглоом болон хуванцар тоглоомнуудад жижиг хэмжээний судалгаа хийлээ. Судалгааг 88 химийн элементүүдийг илрүүлэх хүчин чадалтай XRF тусгай багажаар хэмжиж Европын Холбооны хүүхдийн тоглоомонд мөрдөгдөх химийн элементүүдийн зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулж үзсэн юм.
 
-Lego,
-Солонгос гал тогооны тоглоомны хуванцар аяга
-Хятад модон тоглоом
-Монголд хийсэн 2 модон тоглоом гээд 5 тоглоомд судалгааг явуулснаас:
 
 
Lego тоглоомонд хортой элемент илрээгүй.
Гал тогооны хуванцар тоглоомонд хром маш их хэмжээгээр илэрсэн бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй 6 дахин их байна. 
Хятад модон тоглоом зөвшөөрөгдөх хэмжээнд,
Монгол модон тоглоом #1-ээс маш их хэмжээний хар тугалга болон хүнцэл илэрсэн бөгөөд хар тугалга 16.8 дахин их, хүнцэл 18 дахин их байсан харин монгол модон тоглоом #2 зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. 
 
Монголын нөхцөлд хүүхдийн тоглоомд хийх хяналт шинжилгээ сул мөн үйлдвэрлэгч, иргэдийн мэдлэг мэдээлэл бага байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа юм. Мөн баталгаатай болон баталгаагүй хуванцар тоглоом хүүхэддээ тоглуулах нь эргээд хүүхэд болон байгальд маш их хэмжээний хохирол учруулдаг нь нотлогдсон.
Дашрамд дурдахад будагтай модон тоглоомнууд бүгд зөвшөөрөгдөх хэмжээндээ боловч бүгдэд нь хар тугалга илэрч байсан нь Монгол улсад төдийгүй Хятад улсад хар тугалга агуулаагүй усан суурьт будгийн хэрэглээ бага байгааг харуулж байна.
 
Цаашид Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа болон импортоор орж ирж буй тоглоомонд аюулгүй байдлын судалгаа хийх хэрэгцээтэй бөгөөд холбогдох байгууллагууд хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд их хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг энэхүү жижиг хэмжээний судалгаа харуулж байна. 

Хуваалцах

Сэтгэгдэл байхгүй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ