Хэрэгжиж буй төслүүд

ПЬЮР ӨЭРТ, БОХИРДСОН ГАЗРЫГ ТОГТООХ ХӨТӨЛБӨР

Пьюр Өэрт нь Нью-Йоркд байрладаг ашгийн бус байгууллага бөгөөд Засгийн газар,төрийн бус байгууллагуудтай хамтран ядуу буурай болон дундаж орлоготой орнуудад амь насанд халтай бохирдлын бууруулах чиглэлээр ажилладаг байгууллага юм. Бохирдсон Газрыг Тогтоох (БГТХ) хөтөлбөрөөс гадна Пьюр Өэрт нь эрүүл мэндийн эрсдлийг бууруулах зорилготой цэвэрлэгээний төслүүд зохион байгуулдаг. Пьюр Өэртийн вебсайтанд доорх холбоосоор зочлоорой

www.pureearth.org.

Бохирдсон газрыг тогтоох хөтөлбөр

БГТХ нь Пьюр Өэрт, НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллага, Европын Коммис, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк болон Швейцарийн Ногоон Загалмай зэрэг байгууллагуудын хамтын оролцоогоор бий болсон бөгөөд дэлхий даяар бохирдсон газруудын цогц мэдээллийн баазыг бий болгох зорилготой хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь буурай болон дундаж орлоготой улс орнуудад ялангуяа хэрэгждэг ба Дэлхийн Банкны тодорхойлсноор эдгээр газруудад байгаа хор, аюултай бохирдлууд нь хүний эрүүл мэндэд хамгийн ихээр аюул заналхийлж байгаа юм.

БГТХ-ийн хүрээнд 47 орны 3400 бохирдсон газруудыг үнэлээд байгаа бөгөөд нэмж 1000 гаруй газрыг үнэлэхээр тогтоогоод байна. Буурай болон дундаж орлоготой улс орнуудад байх хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бохирдсон газрын бодит тоо хэмжээ нь мэдээж маш их байгаа. Үүнтэй харьцуулахад зөвхөн АНУ-д гэхэд 90,000 гаруй бохирдсон газар тогтоодсон байдаг. Хэдийгээр нарий тодорхой тоо хэлэхэд хэцүү ч буурай болон дундаж орлоготой улс орнуудад байж болох бохирдсон газрын тоо БГТХ–с өнөөгийн байдлаар тогтоосон газрынхаас хамгийн багаар тооцоход даруй хоѐр дахин их байх магадлалтай. БГТХ нь ийм газруудыг иж бүрэн тоолох, бүртгэхзорилго агуулаагүй, харин даян дэлхийн хэмжээнд тулгарч буй асуудлын цар хүрээг судлан таниулахын төлөөх хүчин чармайлт гэж ойлгож болно.

Пьюр Өэрт АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, америкийн ард иргэдийн дэмжлэгээр БГТХ-ийн үнэлгээг Бангладеш, Колумб, Энэтхэг, Ямайк, Монгол, Филлипин, Сенегал, Вьетнам зэрэг орнуудад хийхээр төлөвлөж байна.

2012-2014  онуудад  хөтөлбөрийг  өмнө  нь  хүч  дутагдаж  байсан  бүс  нутгуудаар өргөжүүллээ. 2012 онд хөтөлбөрийг Латин Америк, Африк, Зүүн Европ болон Төв Азийн 15 орнуудад тэлж хэрэгжүүлэв.

Пьюр  Өэрт товолсон  улсдаа  үнэлгээг  зохион  байгуулж  бохирдсон  газрыг тодорхойлсны дараа Засгийн Газартай хамтран тэргүүний зорилтоо тодорхойлон, үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, хамгийн их эрүүл мэндийн эрсдэлтэй газрыг цэвэрлэхэд олон улсын байгууллагуудаас дэмжлэг хүсч ханддаг.

Хөтөлбөрийн хүрээ:

Хөтөлбөрөөр дараах төрлийн газрыг үнэлнэ:

1.Хорт бохирдолтой

2.Цэгэн эх үүсвэрийнх (тээврийн хэрэгслээс үүссэн агаарын бохирдол үүнд орохгүй, бохирдол тогтсон байршил бүхий газрыг үнэлнэ)

3.Бохирдлын агууламж, төвшин ньхүний эрүүл мэндэд ихээр нөлөөлөх

4.Хүний биед тодорхой хэлбэр, замаар нэвтрэх, тархах аюултай

5.Дэлхийн банкны буурай болон дундаж орлоготой орнуудын тодорхойлолтонд орсон

 

Хөтөлбөрөөр ямар нэгэн үйл ажиллагаанаас үлдсэн газар (орхигдсон, ажиллахаа больсон) болон бичил уурхайн (албан ёсны эрхгүй жижиг үйлдвэрүүд гэх мэт) газруудыг түлхүү анхаарна.

 

Төслийн хүлээгдэж буй үр дүн

  1. Орон даяар бохирдсон газруудыг тогтоох.
  2. Гол бохирдуулагчыг тодорхойлох
  3. Бохирдуулагчын хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлох
  4. Бохирдсон газрууд болон гол бохирдуулагчийн талаарх мэдээллийг нэгдсэн мэдээллийн санд оруулах
  5. Хөтөлбөрийг дэмжих хөрөнгө оруулагчдыг тодорхойлж нэн шаардлагатай газруудад нөхөн сэргээлтийн болон саармагжуулах ажлыг зохион байгуулах

 

 

Европийн холбооноос санхүүжүүлж Блексмит хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Монголын орон нутгийн бичил уурхайчдын тогтвортой амьжиргааг бий болгох, ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх төрийн бус оролцоо, чадавхийг бэхжүүлэх” төсөл

Төслийн зорилго:

Монголын хөдөө орон нутагт бичил уурхайчдын амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулахын тулд БОАБТ болон хамтран ажиллах төрийн бус байгууллагуудын чадавхийг бий болгоход чиглэгдсэн.

Алтны бичил уурхай нь алтны нөөц бүхий хөдөө орон нутгийн ажилгүй иргэдийн хувьд ажлын байр бий болгож, амьжиргаагаа залгуулах нэг хэрэгсэл болж буй бөгөөд нөгөө талаас алт олборлолтын бодлого боловсруулах явцад эдгээр иргэдийн оролцоо нөлөө бага, засгаас өгч буй үйлчилгээ маш бага хүрдэг нийгмийн нэг давхарга болоод байна. Бичил уурхайчид алтыг ялган авахдаа ихэнхдээ мөнгөн ус болон цианид натрий зэрэг хортой аюултай химийн бодисуудыг их хэмжээгээр ашиглаж иржээ. 2008 онд Монгол улсын Засгийн газар байгаль орчин, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүднээс алт олборлох,  алтны хүдэр боловсруулах үйл явцад мөнгөн ус хэрэглэхийг хориглосон билээ. Гэтэл одоо хүртэл алтны бичил уурхайд мөнгөн усыг орон нутагт нуугдмал байдлаар ашигласаар байна. Энэхүү төсөл бичил уурхайчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх мөнгөн усгүй арга технологи нэвтрүүлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөг багасгах, алтны бичил уурхайчид, орон нутгийн захиргаа, иргэдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар алтны бичил уурхайчдын эдийн засгийн болон байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулж чадах юм.

Оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулах, байгаль орчны хяналт үйлчилгээ явуулах, мөнгөн усгүй алт олборлох технологид уурхайчдыг сургах замаар БОАБТ нь үр ашигтай иргэний нийгмийн байгууллага байх үүрэг хариуцлагаа хүлээн ажиллана. Уг төсөл нь алтны бичил уурхайд төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, түүнчлэн байгаль орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна.

    Төсөл нь дараах үндсэн 3 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Зорилт 1

Сонгон авсан орон нутгийн болон улсын хэмжээнд ядуурлыг бууруулах, алтны бичил уурхайчидтай холбоотой эрхзүйн орчныг бүрдүүлэх, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна. 

   Уг зорилт нь алтны бичил уурхайтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэнд алтны бичил уурхайчид болон засгийн газрын холбогдох агентлагуудыг хамтад нь оролцуулах боломж олгоно. Талуудын оролцоо, ухуулга сурталчилгаатай холбоотой сургалтын ба техникийн зөвлөмжийг хамтрагч байгууллагуудад явуулж, мөнгөн усны хэрэглээний талаар бичил уурхайчдыг хэрхэн хянах талаар суралцана.

   Төслийн үйл ажиллагааны үр дүнд алтны бичил уурхайн мөнгөн усны хэрэглээтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, бохирдлын судалгааны тайлан гаргасан байна.

Зорилт 2

Илүү их орлого бий болгох, өөрсдийн амьдрах нөхцөл, амьжиргаагаа сайжруулахын тулд байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй ухаалаг шийдвэр гаргахад нь алтны бичил уурхайчдыг дэмжин чадавхижуулна. 

   Алтны хүдрийн боловсруулалтын явцад мөнгөн усны хэрэглээг бууруулах олон төрлийн аргууд байдаг. Эрүүл мэндийн болон эдийн засгийн ашиг тусыг нь харгалзан үзэхэд хамгийн найдвартай хүдэр боловсруулах арга нь мөнгөн усгүй филиппин арга ба алт барьж авахдаа боракс хэрэглэн гравиметрийн үйл явцыг нэмэгдүүлэн, ашиг тус, үр өгөөжийг нь сайжруулахын зэрэгцээ мөнгөн ус ашиглах шаардлагагүй болох юм. Энэ арга нь 30 жилийн өмнө Филиппиний Бенгут мужид үүссэн бөгөөд хандивлагч байгууллагын санхүүжилтгүйгээр орон нутгийн хүрээнд 15000 гаруй бичил уурхайчдад хүрч чадсан байна. Дани, Грийнландын хийсэн судалгаагаар ижил хэмжээний хүдрээс мөнгөн ус хэрэглэхдээ адил боракс хэрэглэснээр хоёр дахин их алт барьж болдгийг харуулжээ. Энэхүү арга нь Танзани, Этиопи, Индонези, Филиппинд алтны хүдрийн янз бүрийн төрлүүдэд тохирч байгаа нь харагдаж байна. Иймд энэ зорилтоороо хамгийн гол нь Монгол улсад филиппин аргыг хоэрэглэх боломжийг нотлон харуулах, энэ арга нь бичил уурхайчдад эдийн засгийн хувьд үр ашигтай гэдгийг тэдэнд үзүүлэх, мөн бичил уурхайчдад энэ аргыг хэрэглэдэг болоход БОАБТ бичил уурхайчдын төрийн бус байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудаар дамжуулан дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн юм.

   Хоёрдугаар зорилтын үр дүнд төсөл хэрэгжүүлэх газруудад мөнгөн усгүй дээрх аргыг олон нийтэд сурталчилах зорилгоор хамгийн багадаа 20 сургагч багш, 1000 бичил уурхайчид сургалтанд хамрагдсан байх ба орон нутагт энэ аргад сурсан уурхайчид олноор бий болсон байна.

Зорилт 3

Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг бууруулах талаар Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журмуудыг мөрдүүлэн хэрэгжүүлэх засгийн газрын холбогдох агентлагуудын чадавхийг бэхжүүлэх ба үүнийг ил тод нээлттэй, хариуцлагатай зарчмаар хүн амын эмзэг хэсэгт үзүүлэх төрийн үйлчилгээтэй хослуулна. 

   Засгийн газрын холбогдох талууд эхнээсээ оролцох хэдий ч дээр дурдсан үйл ажиллагаанууд эхэлж, үр дүнгээ өгч эхэлсний дараа, энэ зорилт төслийн хоёр дахь жилээс эхэлнэ. Нэг болон хоёрдугаар зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хувьд энэ нь засгийн газрын агентлагууд хууль тогтоож, дүрэм журмаа хэрэгжүүлэхэд ТББ-ууд хэрхэн  дэмжиж ажилладгийн нэг жишээ болох юм. Эхний хоёр зорилтоор засгийн газрийн холбогдох агентлагууд гол төлөв оролцогч талуудын бүлгийн уулзалтанд оролцоно. Гуравдугаар зорилтын хүрээнд алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг бууруулах сургалт, сурталчилгаа, мөн хүн амын эмзэг хэсэгт бораксын аргын сургалт явуулах, эрүүл мэндийн боловсролын ухуулга сурталчилгаа зэрэг үйл ажиллагааг зохион явуулна.

    Гуравдугаар зорилтын үр дүнд алны бичил уурхайчдад техникийн сургалт, ухуулга сурталчилгаа хийх хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, хяналт үнэлгээ явуулахад орон нутгийн засгийн газрын холбогдох агентлагуудыг БОАБТ, хамтран ажиллагч байгууллагууд идэвхитэй дэмжиж ажиллана. Засгийн газрын холбогдох агентлагуудын ажилтнууд сургалтанд хамрагдсан байх бөгөөд ТББ-ын дэмжлэг туслалцаатайгаар хэрхэн алтны бичил уурхайн хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэх, алтны бичил уурхайчдад үйлчилгээ, тусламж хүргэх ажлаа хэрхэн сайжруулах талаар илүү сайн ойлголттой болсон байна.

Төслийн үр дүн:

    Төслийн үр дүнд алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг багасгах, хязгаарлах, хөдөө орон нутагт найдвартай, үр ашиг бүхий амьжиргаа бий болгоход алтны бичил уурхайн  ач холбогдлын талаар засгийн газрын агентлагууд, бичил уурхайчдын холбоод болон бичил уурхайчид, оролцогч талуудыг идэвхитэй оролцуулах уулзалт хурлуудыг зарлан хуралдуулж тэдний санал хүсэлт, зөвлөмжүүд гарсан байна. Мөн бичил уурхайтай холбоотой ялангуяа мөнгөн усны хэрэглээтэй холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг бичил уурхайчид мөрдөж буй эсэхэд хяналт тавина. үйл ажиллагааны үр дүнд бичил уурхайчдад төрийн үйлчилгээ хүргэх талаар холбогдох засгийн газрын агентлагуудаас техникийн тусламж хүссэн хүсэлтүүдэд техникийн заавар зөвлөмж өгөх, нэмэлт сургалт явуулах чадавхитай болсон байна.

Боракс арга