Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт Үндэсний II Хурал зохион байгуулагдлаа

Олон Улсын Ойн өдрийг тохиолдуулан Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монгол Улсын Их Сургууль, Ойн Судалгаа Хөгжлийн Төв хамтран “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хурлыг 2017 оны 03 сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд зохион байгуулав. Уг хуралд Монгол орны ойн салбарын боловсрол, шинжлэх ухаан, технологийн өнөөгийн байдал, төрөөс баримталж буй бодлого, цаашдын чиг хандлагыг хэлэлцэхээр ойн салбарын сургалт эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн байгууллагууд, гадаадын төсөл хөтөлбөрүүд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд оролцлоо. 

Мөн “Ой хээрийн түумрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах зарим асуудал-2017” сэдэвт ой хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохиуцуулах үндэсний зөвлөлийн хурал 3-р сарын 24-нд болж өнгөрлөө. 

Тус хурал, зөвлөлд Монголын Байгаль Орчин Аюулгүй Байдлын Төв ТББ-ын тэргүүн, МБОИЗ-ын УЗ-ийн гишүүн доктор Н.Эрдэнэсайхан “Ойг түймрээс хамгаалах үйл ажиллагаанд экосистемийн төлбөрт үйлчилгээний зарчмыг ашиглах боломж” сэдвээр илтгэл тавилаа. 

 


Хуваалцах

Сэтгэгдэл байхгүй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ