Бидний тухай

БОАБТ төрийн бус байгууллага нь 2008 оны 1 дүгээр сард үүсгэн байгуулагчдын хурлаар байгуулагдсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 3 сарын 5-ны өдрийн 69 дүгээр тушаалаар улсын бүртгэлд бүртгүүлж, албан ёсны тамга тэмдэг, гэрчилгээгээ авсан билээ.

Тус төв нь үйл ажиллагаагаа олон түмэнд ил явуулж, нийгэмд үйлчилдэг аливаа улс төр, шашны үйл ажиллагааг үл хамаарах, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм.

Эрхэм зорилго

Монгол улсын хот суурин, хөдөөгийн байгаль орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх, тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах, байгаль орчинд халгүй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хүн амын эрүүл, эрсдэлгүй амьжиргааны мэдлэг, дадлыг сайжруулах замаар эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрхийн баталгааг хангахад төр, нийгмийн байгууллага, ард иргэдэд сургалт, сурталчилгаа зохион байгуулах, судалгаа, зөвлөмж өгөх болон бусад дэмжлэг үзүүлэх явдал болно.