Үүсгэн байгуулагдсан нь

БОАБТ төрийн бус байгууллага нь 2008 оны 1 дүгээр сард үүсгэн байгуулагчдын хурлаар байгуулагдсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 3 сарын 5-ны өдрийн 69 дүгээр тушаалаар улсын бүртгэлд бүртгүүлж, албан ёсны тамга тэмдэг, гэрчилгээгээ авсан билээ.

Тус төв нь үйл ажиллагаагаа олон түмэнд ил явуулж, нийгэмд үйлчилдэг аливаа улс төр, шашны үйл ажиллагааг үл хамаарах, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм.