Байгалийн нөөц, эдийн засаг

 

  • Малчдын боловсролыг дэмжих төсөл

Энэхүү төслийг Каритас Чэх байгууллагатай хамтран Бүгд Найрамдах Чех улсын Хамтын Ажиллагааны Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүжилтээр зохион байгуулав.

(2012 оны 1 сарын 1- 2012 оны 12 сарын 31)

Төслийн зорилго:

Хэнтий, Сүхбаатар аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, 2 аймгийн нийт 31 сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдийг чадваржуулах, малчин өрхүүдийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх.

Төслийн үйл ажиллагаа:

  • Сонгосон 2 аймгийн сум, орон нутгийн онцлогийг тодорхойлох, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, малчдын сургагч багш нарын одоогийн мэдлэг мэдээлэл, нөөц боломжийг болон малчид, малчин сургагч багш, МЭҮТ-ийн мэргэжилтнүүдэд шаардлагатай байгаа мэдээлэл, сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилготой нөхцөл байдлын үнэлгээ хийх
  • Тэдний сургалтын хэрэгцээ шаардлагад нийцсэн, мал эмнэлэг, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл болон насанд хүрэгчдийн заах арга зүй гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалтын хөтөлбөр боловсруулах
  • Сумдын МЭҮТ, аймгийн ХХААЖДҮГ-ын мэргэжилтнүүд, малчдын сургагч багш нарт хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах. Сургалтанд 2 аймгийн 30 сумаас нийт 137 хүн хамрагдсан
  • Мэргэжилтнүүд болон малчин иргэдэд зориулсан мал аж ахуй, мал эмнэлэг, жижиг дунд үйлдвэрлэл, насанд хүрэгчдийн заах арга зүйн сэдвийн хүрээнд гарын авлага, тараах материал боловсруулж, оролцогчид болон орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгсөн
  • МЭҮТ-ийн мэргэжилтнүүд, сумын малчдын сургагч багш нараар дамжуулан орон нутагт нь малчдад сургалт зохион байгуулах, түүнчлэн сургалтанд шаардлагатай материал тоног төхөөрөмжийг суманд хүлээлгэн өгөх
  • Явцын болон үр дүнгийн үнэлгээ хийх

Төслийн үр дүн: 

  • Сумын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, малчдын мэдлэг боловсрол, сургалтын хэрэгцээ шаардлага тодорхойлогдсон
  • Мэргэжилтнүүд, малчдын сургагч багш нар малчны хотхонд, малчдад чанартай, үр дүнтэй сургалт явуулах боломжтой болсон
  • Сургалтын үр дүн, туршлага дээр үндэслэн цаашид авах арга хэмжээ, зөвлөмж боловсруулагдсан.
  • Байгаль орчинд ямаан сүргийн учруулах сөрөг нөлөөллийн эдийн засгийн судалгаа

Хамтран хэрэгжүүлэгч: Канадын олон улсын хөгжлийн агентлаг-Зүүн өмнөд Азийн Байгаль орчин, Эдийн засгийн хөтөлбөр. (2009-2012)

  • Экосистемийн үйлчилгээний төлбөрийн зарчмыг Монголд нэвтрүүлэх боломж судалгаа

Хамтран хэрэгжүүлэгч: Дэлхийн банк, Монгол улсын Засгийн газар. (2010-2011)

  • Туул голын эхэн хэсгийн эдийн засгийн үнэ цэнийн судалгааны ажил

Хамтран хэрэгжүүлэгч: Дэлхийн банк, Монгол улсын Засгийн газар. (2009-2010)

  • Монгол улсын Тогтвортой хөгжлийн Үндэсний Стратегийн хэрэгжилтийн үнэлгээ

Хамтран хэрэгжүүлэгч: НҮБ-ийн Байгаль Орчны Хөтөлбөр, БОЯ. (2010)