Багийн бүрэлдэхүүн

Н. Эрдэнэсайхан , Доктор ( PhD)

Байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ-ыг үүсгэн байгуулагч бөгөөд тэргүүүний албыг хашдаг. ОХУ-ын Москва хотод Галын инженерийн академид галын аюулгүй байдлын инженер мэргэжлээр бакалавр, АНУ-ын Айдахогийн Их сургуульд байгаль орчны удирдахуй ухааны магистр, Батлан хамгаалахын их сургуульд байгалийн болон техногенийн гамшгийн эрсдлийн үнэлгээ сэдвээр боловсролын докторын зэрэг хамгаалсан, байгаль орчин, гамшгийн менежментийн чиглэлээр 30 гаруй жилийн ажлын туршлагатай, Монгол улсын байгаль орчны чиглэлийн тэргүүлэх судлаачдын нэг.

Б. Жаргал , МSc

Эдийн засагч, математикч, мэргэшсэн нягтлан бодогч. ОХУ-ын Уралын их сургуулийг онц төгссөн,  Байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ-ын эдийн засгийн судалгааны багийг тэргүүлдэг. Судалгааны ажлын арвин их туршлагатай.

Чулуунбаатар, Доктор ( PhD)

Ой, ойн нөөцийн ахлах судлаач, ойн аж ахуй, ойн нөөцийн чиглэлээр боловсролын доктор хамгаалсан. ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, ХААИС, Байгаль орчны яам зэрэг судалгаа шинжилгээ, сургалт, төрийн байгууллагад олон жил ажилласан, ойн салбарын тэргүүлэх судлаачдын нэг.

О. Үржин, Шинжлэх ухааны доктор

Байгалийн болон технологийн гаралтай осол аваар, гамшгийн менежментийн чиглэлээр онол, практикийн арвин их туршлагатай, эрсдлийн гол шинжээч бөгөөд байгаль орчны эрсдлийн чиглэлийн 30 гаруй ажлыг удирдсан.

С. Мөнхбаяр, MSc

Байгууллагын эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний ахлах шинжээч. Швед, Германд энэ чиглэлээр ажиллаж байсан, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монголд хэрэгжсэн олон төсөл, хөтөлбөрийг удирдаж байсан туршлагатай, ШУТИС-ийн эрчим хүчний хэмнэлтийн төвийг удирддаг.

Төмөрбаатар, PhD Ургамлын биологич

Төр, шинжлэх ухааны байгууллагад хөдөө аж ахуй, ургамал хамгааллын чиглэлээр олон жил ажилласан, байгууллагын ургамлын ахлах шинжээч.

Д. Мөнхтуяа                 Орчуулагч

Д.Билэгбаяр                 Бичил уурхайн технологийн шинжээч

Х.Лхагваа                     Техникийн ажилтан

Б.Амартөр                     Техникийн ажилтан

Э.Батхорол                   Оффис менежер

Х.Мөнх-Эрдэнэ            Төслийн орон нутгийн зохицуулагч (Баянхонгор аймаг)

Ч.Батцэцэг                   Төслийн орон нутгийн зохицуулагч (Сэлэнгэ аймаг)

Д.Туяа                          Төслийн орон нутгийн зохицуулагч (Төв аймаг)

Б. Түмэнжаргал , MSc

Хөтөлбөр хариуцсан захирал, химич. ОХУ-ын Москва хотын Ломоносовын нэрэмжит Нарийн химийн технологийн их сургуулийг газрын тос боловсруулах үйлдвэрийн химийн технологич мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Оюуны өмчийн газар, Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналтын газарт хими, биотехнологийн шинжээч, хорт, аюулт химийн бодис, биотехнологи  хариуцсан байгаль орчны улсын ахлах байцаагч зэрэг ажлуудыг хийж байсан арвин их туршлагатай.

Ж. Бавуусүрэн , Доктор ( PhD)

Цэвэр технологи, сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэх шинжээч. ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн аж үйлдвэрийн дизайн ба техникийн чиглэлээр бакалавр, боловсролын докторын зэрэгтэй. Дэд бүтэц, үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, экологийн цэвэр технологийн судалгаа, үнэлгээний чиглэлээр онол, практикийн арвин их туршлагатай.

Эрдэнэтуяа, Доктор ( PhD)

Цаг уур, зайнаас тандан судлах технологийн ахлах шинжээч. Цаг уурч мэргэжлээр бакалавр, байгаль орчны зайнаас тандах чиглэлээр боловсролын доктор зэрэгтэй. Байгаль орчны тандан судалгааны талаар Монгол орны шилдэг судлаачдын нэг.

Ш. Олзвой, МSc  

ОХУ-ын Москва хотын Галын инженерийн академийг төгссөн, Нефть хангамжийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн зэрэг газруудад байцаагч, шинжээч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, лабораторийн эрхлэгч зэрэг ажил хийж ирсэн, обьектийн түймрээс сэргийлэх, хамгаалах чиглэлээр олон жилийн  туршлагатай.

Д. Алтангэрэл, MSc

Байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ-ын амьтны биологийн судалгааны багийн ахлагч. Монгол улсын Их сургуулийг биологич мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй.  Биологийн олон янз байдлын 50 гаруй судалгааны ажил хийсэн туршлагатай.

Б. Урангоо, MSc

Байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ-ын хөрс судлаач. Монгол улсын Их сургуулийг газар зүйч мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй. Байгаль орчины 20 гаруй төсөлд оролцсон туршлагатай.

О. Марал

Байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ-ын гидрологич. Монгол улсын их сургуулийг ус судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй.