Үйл ажиллагааны чиглэл

Нийгмийн эмзэг бүлгийнхэн, нэн ядуучууд, эмэгтэйчүүд, хүүхэд өндөр настнуудын дунд байгалийн нөөц баялгийг үр ашигтайгаар амьдрал ахуйдаа зарцуулах,  байгаль орчны болон химийн бодисын бохирдлыг бууруулах, хатуу хог хаягдлыг дахин боловсруулах, байгаль орчинд халгүй цэвэр технологийг нэвтрүүлэх, бохир орчноос үүдэлтэй халдварт болон халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар төрөл бүрийн сургалт, сурталчилгааг явуулах.

Орон нутгийн түвшинд ард иргэдийн оролцоотой байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг  хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, нийгмийн эрүүл ахуйг дээшлүүлэх, эрүүл аж төрөх ёс заншлийн талаарх олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх.

Монгол улсын хэмжээнд алт, эрдэс баялгийн хайгуул, олборлолт явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нөхөн сэргээлтийн шинэ, шилдэг техник, технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Байгалийн болон үйлдвэрлэлээс үүдэлтэй гамшгийн аюул, эмзэг байдал, эрсдлийн үнэлгээний арга зүйг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, үнэлгээг хийх, энэ чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин, ард иргэд, холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллагад судалгаа, сургалт зохион байгуулах болон бусад туслалцааг үзүүлэх.

Байгаль орчин, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах, хүн амын дундах өвчлөлийг багасгах, хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр олон улсын хөгжлийн болон тусламжийн байгууллагуудтай ТББ-ын эрхэм зорилгын хүрээнд хамтран ажиллах, гадаадын хандивлагч орон, сайн санаат хүмүүстэй холбоо тогтоож байгаль орчны бохирдлыг бууруулах, гамшгийн эрсдлийг, хүн амын ядуурлыг багасгах, эрүүл аж төрөх зан үйлийг эрхэмлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүгийн эх үүсвэр хайх, хамтран ажиллахад чиглэж байгаа юм.

Ногоон хотын эрэлд: Грамм хогийг ч гамнах ухаан

… Хүн байгаа цагт хог заавал байдаг учраас ногоон хотыг тодорхойлох нэг чухал шалгуур нь хаягдлаа байгальд хор нөлөөгүйгээр хаях соёл юм. Сөүлчүүд “үйлдвэрлэдэг” хог хаягдлын хэмжээгээрээ дэлхийд зэгсэн дээгүүр жагсдаг. Энэ үзүүлэлтээ өөрчлөхийн тулд томоохон үйлдвэрүүдээсээ жилд ялгарах хортой хог хаягдлын дээд хэмжээг нь зааж өгсөн дэлхийн анхны хот болжээ. Харин үйлдвэр, албан байгууллагууд заасан хэмжээнээс бага хог хаягдал гаргавал төлбөрийг нь 10 хувиар бууруулдаг уян хатан бодлоготой аж … /Эх үүсвэр: unuudur.mn/

Korea and Mong